Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,
ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь уртын дагуу битүү мөсөн бүрхүүлтэй, халиа гүйж хөлдсөн. Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 134 см буюу олон жилийн дунджаас 5 см зузаан, Хархорин сумын орчим мөсний зузаан 97 см, олон жилийн дунджаас 5 см зузаан байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол ёроолдоо хүртэл хөлдсөн. Уянга сумын орчим мөсний зузаан 116 см буюу олон жилийн дунджийн орчим байгаа бол Арвайхээр сумын орчим мөсний зузаан 28 см буюу олон жилийн дунджаас 5 см нимгэн байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь ёроолдож хөлдсөн, Нарийнтээл сумын орчим мөсний зузаан 55 см буюу олон жилийн дунджаас 7 см зузаан байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим ёроодож хөлдсөн, мөсний зузаан 27 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Хөгшин Орхон гол нь ёроолдоо хүртэл хөлдсөн ба мөсний зузаан 40 см буюу олон жилийн дунджийн орчим байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР